Нэвтрэх

Би нууц үгээ мартсан

Сурталчилгаа

12-р сар 2016
ДавМягЛхаПүрБааБямНям
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Calendar Calendar

Холбоосууд

Latest topics
» Навального разоблачили
Лха 8 сар 03, 2011 3:22 am by Зочин

» низкокалорийная диета нии питания рамн
Бям 7 сар 30, 2011 10:06 pm by Зочин

» girlfriend ko chodne ke tarike
Бям 7 сар 30, 2011 12:47 pm by Зочин

» автоматизированный резательный комплекс СОЧИ-5
Пүр 7 сар 28, 2011 8:48 pm by Зочин

» казино онлайн-играть бесплатно и наденьги
Пүр 7 сар 28, 2011 11:33 am by Зочин

» программы навигации
Лха 7 сар 27, 2011 10:49 pm by Зочин

» x-Hack hack you
Лха 7 сар 27, 2011 8:40 pm by Зочин

» Экскурсии по Тенерифе,дешёвые цены
Лха 7 сар 27, 2011 4:23 am by Зочин

» ЧАТ____*НАЙЗУУДЫН*____ЧАТ
Лха 11 сар 19, 2008 10:23 am by Admin


солонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down

солонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс

Шинэ сэдэв оруулах by popolo on Дав 11 сар 17, 2008 6:51 am

солонгос бол их сайхан орон.амар тайван хүн бүр чадах чадах зүйлээ хийгээд л гудамж талбай булан тохой бүрт жижиг дэлгүүр мухлаг супермаркет ажилуулж байдаг.миний амьдарч байгаа энэ газар гэхэд л гараад л тав алхаад л замаар нэг задгай худалдаатай тааралдана.энд хятадууд маш их суурьшсан учраас хятад голдуу хямдхан хувцас өөрсдөө оёж зардаг жижиг дэлгүүрүүд маш их байдаг.эдгээр дэлгүүрүүдийнх нь юмнууд загвар сайтай орчинь үеийн охид бүсгүйчүүл солонгос авгай нарын өдөр тутам өмсдөг өмд цамц ихэвчлэн зарна.5000-10,0воны өмд цамцнууд маш их байдаг.бас хуучин комиссын бараа ч гудамжинд нь байж л байдаг.эндхийн гэрийн авгайчуул ер нь тиймэрхүү хямдхан юмаар өөрсдийнхөө өдөр тутмын хувцасыг болгоод сурчихсан.

ажил хийдэг эрэгтэйчүүд нь ч гэсэн ажилдаа тиймэрхүү хямдхан өмд цамц өмсөж явдаг.эд нарын нэг онцлог нь хуучин хувцасыг ч гэсэн угаалгын машиндаа хийж сайхан угааж цэвэрлээд цэвэрхэн өмсчихдөг явдал.үнэндээ анхандаа энэ нь их хачин санагдаж байсаныг хэлэхүү,би хувцас авах болохоороо аль болох үнэтэй дэлгүүрээс нь үнэтэйг нь сонгож авахыг эрхэмлэж байсан.энэ хүмүүс ийм их мөнгө олдог байж яагаад ийм хямдхан юм өмсдөг юм болоо гэж гайхаж байсан.манай монголд бол хэчнээн мөнгөгүй ч байсан дор хаяж л 20,0-с дээш төгрөгний үнэтэй юмыг захаас авдаг шүү дээ,за тэгээд хорооллын дэлгүүрүүдийн юм нь ямар их үнэтэй байдаг билээ,гэлээ ч гэсэн л бид нар үнэтэй юм л өмсөхгүй бол хүн биш болчих юм шиг бүхнийг үнээр нь хэмждэг байсан.гэтэл энд ирээд энэ бодол маань навс унаж би ч гэсэн адилхан л жишгээр нь амьдархаас өөр аргагүйд хүрсэн.

эхлээд мэдээж 200-300,0 воны хувцас худалдаж авч байсан ч одоо бол 20-30,0 төгрөгний хувцас л авч өмсдөг болсон.энэ хүмүүс тэгээд сард 2-3сая воны цалин олж байж чухам юунд зардаг нь тодорхойгүй.бодвол байсхийгээд л банкруу гүйгээд байдаг юм тэндээ аваачиж хийдэг биздээ,манайхан чинь бараг 100,0-г ч тоож банкинд хийгээгүй байтал тэр нь өдөр тутмынхаа хэрэгцээнд үрэгдээд хаашаа орсон нь мэдэгдэхгүй нэг л мэдхэд алга болчихдог бол энд 100,0 байсан ч банкруугаа л гүйгээд байдаг.ер нь банк,хадгаламж гэдэг юм байдаггүй бол эд нар яах байсан юм болоо,бараг галзуурах байхаа,тэгээд ярьдаг юм нь дандаа л үр хүүхдийн боловсролд зориулана гэж ярьдаг.энд их дээд сургуульд орход их зардал гардаг юм шиг байгаа юм.сөүлийн их сургууль нь л гэхэд нэг улиралд 10 сая байдаг гэсэн.тэгээд дээр нь ном дэвтэр өмсөж зүүх гээд зөндөө л хэрэгцээ гардаг байлгүй дээ,нээрэн ч хүүхдүүд ямар мөнгө олох биш эцэг эх нь л мөнгөө хуримтлуулж байж сургана шүү дээ.ингэхээр энэ нь их урт хугацааны төлөвлөгөө юм шиг санагдаж байгаа биз,харин монголчууд хүүхдээ сургах 4 жилийн төлбөр гэж 2саяас 3сая төгрөг л байхад болчихоно гээд нэг их тоодоггүй.

тэгээд ч энэ хэмжээний мөнгийг хүүхдээ том болохоос нь өмнө хуримтлуулчихад болно,хөдөөнийхөн бол ноолуураа самнаад л хэдэн саяар нь олчихоно, эсвэл хэдэн малаа махалж зараад л төлбөрийг нь төлчихдөг. бас тэгээд хөдөөнийхөн их сонин хамаг мөнгөө машин мотоцикл сансарын антен зурагт угаалгын машин хувцас нэг мөсөн хувцас авхад зарцуулдаг бол солонгосчууд юмыг дандаа бага багаар нь худалдаж авдаг бөгөөд тэдэнд машин өндөр үнээр аваад байх хэрэгцээ байдаггүй юм шиг,нэг машин авчихвал тэрийгээ хямгатай унаад л байдаг.бас муу хоцрогдсон сэг уначихлаа гэж нэг их зовдоггүй хөдөлж л байвал унаа гэж боддог.зам тээвэр асар их хөгжчихсн аль ч хотуудруу нь автобус гэдэг сайхан унаа бараг минут тутамд явж байхад манай хөдөөгийнхөн шиг талын нэг тарчихаад ирж очих гэж хамаг мөнгөө зардаг асуудал энд байхгүй.маш хямдхан зардалаар хөдөө орон нутагруугаа явж болдог.хөдөөд нь очлоо гэхэд бүх айл нь хоёр давхар маш том хувийн байшингуудтай байдаг.тэнд доороо гарааш тойруулаад талбай хангалттай байж байдаг.жирийн нэг айл л гэхэд хотын айлаасаа ч илүүгээр орчин үеийн засалаар гэрээ тохижуулсан байдаг.ванны өрөө унтлагын өрөө гал тогоо гээд солонгос айл болгоны нийтлэг тавилга тавиурууд гэж байдаг.

унтлагын өрөөнд нь л гэхэд нэг ханыг нь тэр чигээр нь эзлэн том том хувцасны шүүгээнүүд байдаг.гал тогоо нь гэхэд аяга тавагны тавиур гэж байдаг.шургуулга энээ тэрээд аягаа хийнэ гэж байхгүй.зурагт бол заавал зурагтны тусгай тавиур дээр байх ёстой гэх мэтчилэн энэ бүхэн жижигхэн мэт боловч монголчууд маань хөдөө хот гэлгүй иймэрхүү нийтлэг зүйлээрээ жигдэрчихвэл их амар юм шиг санагдсан.айл болгоны гадаа шуудангын хайрцаг гэж нэг улаан хайрцаг заавал байна.хөдөө нь ч ялгаагүй байж л байдаг.энэ нь өдөр болгон ажилгаатай байдаг бөгөөд захиагаа хийчихэд их амархан хаа л бол хаа л хүрчихэнэ.бас илгээмж гэж түргэн шуурхай үйлчилгээ байдаг.энд ер нь айлаас айлд гэсэн зарчим үйлчилдэг юмуу гэмээр.ядаж байхад л ажума гэж нэрлэгддэг нас тогтсон авгай нар нь бүгд ижил дизайнтай түгээмэл өмд цамц малгай цүнх цамц хантааз өмсдөг.бас бүгдээрээ үсээ таних тэмдэг нь юм шиг л буржгар болгоод хийм хийлгэчихдэг.энэ нь их сонин содон санагдсан.энд ууланд гардаггүй хүн гэж нэг ч байдаггүй бөгөөд авгай нар өвгөчүүл бараг л өдөр болгон ууланд гарна.тэр уул нь нэг л жимтэй бөгөөд бэлдээ янз бүрийн уулруу гархад зориулсан бараанууд зардаг.үүнд нь тулж явдаг таяга, саравч малгай,усны сав гээд бүр тусгай байнга хэргэлдэг хэрэгсэлүүд маш их бий,тэгээд задгай хоолнууд их байдаг.шор модонд хатгачихсан янз бүрийн идэх юмнаас өгсүүлээд жижигхэн савтай ёогурт,кимбаб гээд төрөл бүрийн халуун хоолнууд зарж байдаг.эдгээр нь хямдхан бөгөөд 500-1000вон л байдаг.энэ улсын гол онцлог нь гэвэл нийтээрээ түгээмэл хэргэлдэг юмнууд маш их байдаг.тийм учраас илүү дутуу хэрэгцээнд нэг их мөнгө зардаггүй .

манай монголчууд дэмий юманд хэрэгцээгүй юманд хамаг мөнгөө зарчихдаг юм боловуу гэж бодсон.бас дээрээс баяр их болдог архи их ууж багагүй мөнгө зардаг.амьдралын тогтсон хэв маяг гэж байхгүй болохоор ядаж л өдрийн хэд ч гэсэн идэж л байдаг замбараагүй хээгүй зантай гэхүү дээ,гэтэл солонгосчууд будаагаа өдөрт 3 идэх бөгөөд мөнгө байхгүй бол будаа идэхгүй,мөнгө байвал будаа иднэ гэсэн хатуу бодол толгойд нь аль эртнээс шингэчихсэн байдаг.монголчууд ажил хийхгүй ч гэсэн хэзээ ч турж үхэхгүй өдөрт хэд ч хоол идээд л амьдраад л байдаг,энэ нь магадгүй эрт дээр үеэс адгуулж өсгөж ирсэн мал сүрэгтэй маань холбоотой боловуу, харин солонгосчуудын үндсэн амьжиргаа нь газар тариалан байсан болоод будаагаа тэгж их дээдэлж эрхэмлэж үздэг боловуу гэж бодно.хаана ч явсан хөдөө газар нь будааны талбай нэлээд тааралдах бөгөөд ер нь арай нэг гайгүй тэгш талдаа л ихэнхэд нь будаагаа тариалсан харагддаг. солонгос кинон дээрээс ч гэсэн үзэж болох нэг зүйл бол нас барсан хүмүүсээ ихэнхдээ ойр орчмынхоо уулын бэлд оршуулаад шороо овоолж босгоод тойруулан цэцэг тарьсан харагддаг.уулынх нь мод нь их шигүү тусгайлан зассан замаар л явахгүй бол тийшээгээ зүгээр сэлгүүцээд явж байна гэж ерөөсөө байхгүй,маш хүндрэлтэй,орооцолдсон явахын аргагүй байдаг.тэгээд ч уулынхаа орой хүртэл цементэн зам зассан байх нь элбэг.дээр нь гархад сандал ширээ саравч сүүдрэвч гээд хүний амарч болох бүх юм л байж байдаг.эмээ өвөө ээж аавынхаа нас барсан өдөр жил бүр тусгайлан хоол бэлдэж ширээ засан хүндэтгэл үзүүлдэг бөгөөд энэ нь бага зэргийн ёслол болдог.энэ өдөр хийдэг хоол гэж тусдаа байдаг бөгөөд тэрийгээ маш нямбайлан бэлтгэнэ.энэ өдөр үр хүүхэд хамаатан садан нь ирж хүндэтгэл үзүүлэхийнхээ зэрэгцээ бие биенийхээ царайг хардаг юм шиг санагдсан.

ер нь солонгосчууд манайхан шиг өдөр бүр уулзаад гэр бүлийнх нь өдөр тутмын асуудалыг нэгд нэгэнгүй мэдээд байхгүй,хааяа нэг иймэрхүү ёслол дээр,эсвэл гэр бүлээрээ амралтын өдөрүүдэд хааяа нэг ууланд гарах гэх мэт дээр л тусдаа гарсан нь хүүхдүүд нь ээж аавтайгаа уулзана. энд хүнтэй суусан эмэгтэйчүүдийн гол ажил бол хачир бэлдэж төрөл бүрийн кимчи дарж өдөр болгон үр хүүхэд эр нөхөрөө сайн хооллож байх үүрэг бөгөөд нөхөрүүд нь гэрийн ажилд ерөөсөө оролцохгүй бөгөөд зах явах үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бүх ажил эхийн нуруун дээр үүрэгдэнэ.ажил хийж мөнгө олж байгаа эр нөхөрөө маш их хүндэтгэх бөгөөд эхнэр нь тэднийг бараг л бурхан мэт тахин шүтэж эрчүүд нь ч гэсэн тийм л байх ёстой гэж боддог бөгөөд өөрсдөө мөнгө олохгүй бол стресс ядаргаанд орж сэтгэлээр маш их унадаг.солонгост ирээд мэдэрсэн зүйлүүд маань гэвэл иймэрхүү байгаа бөгөөд энд хүн бүр хийх ёстой зүйлээ дор бүрнээ сэтгэлээсээ хийн цагтай уралдан ажилж мөнгө олдог гэдгийг мэдэрч авсан юм.монголд маань ч гэсэн хүн бүр ингэж ажилж ,азгайрч суулгүй дор бүрнээ хийх ёстой зүйлээ хийгээд байдаг болчихвол элдэв асуудал үүсэхгүйсэн дээ,гэхдээ солонгос хүн гэдэг солонгос л хүн,монгол хүн гэдэг монгол л хүн...

popolo

Бичлэгийн тоо : 9
Join date : 2008-11-12

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч


 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй